Монгол улс гадаадад 18 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн нийлүүллээ

Монгол улс гадаадад 18 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн нийлүүллээ


   Монгол улс 2025 оны эхний найман сард хилийн чанадад 18100 тонн мах, махан бүтээгдэхүүн гаргасан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Ингэснээр манай улсын мах, махан бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.9 хувиар буурсан дүн гарч байна. Экспортод гаргасан махны 63 хувь нь хонь, ямааных бөгөөд нийт экспортын дийлэнх хувийг Арабын Нэгдсэн Эмират, Катар, Казахстан, Хятад, Узбекистан, Вьетнам улсууд эзэлж байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.